Аюулгүй байдлын асуудлаар Польш,Украин хэлэлцээр байгуулав
2024-07-09 09:54:13
Share
Share this with Close
youtube WeChat

Польш улсад айлчилж буй Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр /2024.07.08/ тус улсын нийслэл Варшав хотод Польшийн Ерөнхий сайд Доналд Тусктай хоёр талын аюулгүй байдлын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 

Уг хэлэлцээрт, Польшийн тал агаарын довтолгооноос хамгаалах, эрчим хүчний аюулгүй байдал, Украины сэргэн босголтыг дэмжих талаар Украинд дэмжлэг үзүүлнэ гэдгээ тодорхой тусгажээ. Доналд Туск хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа хэлэхдээ, хэлэлцээрт "хоосон амлалт" бус, харин хоёр талын бодит амлалтууд багтсан гэжээ.

Үүнээс өмнө, Америк, Их Британи, Франц, Герман зэрэг орнууд болон ЕХ Украинтай ижил төстэй гэрээ хэлэлцээр тохиролцож байсан юм.