Хятадын Цэргийн төв зөвлөлөөс генерал цол олгох ёслолын ажиллагаа зохион байгууллаа
2024-07-09 19:52:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Цэргийн төв зөвлөлөөс генерал цол олгох ёслолын ажиллагаа 9-ний өдөр Бээжингийн Ба И ордонд болов. Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тушаал дэвшүүлэх ёслолд оролцов. Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний гарын үсэг бүхий генерал цол олгох зарлигийг Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юшя уншиж танилцуулав. Хятадын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Хэ Вэйдун цол олгох ёслолыг удирдан явуулав. Хятадын Цэргийн төв зөвлөлийн Улс төрийн ажлын газрын гүйцэтгэх дэд дарга Хэ Хунжюн генерал цол хүртэж, Ши Жиньпин түүнд цолын тушаал гардуулж, баяр хүргэжээ.