ХАМАС: Бенжамин Нетаньяху гал зогсоох хэлэлцээнд саад тотгор учруулж байна гэж зэмлэв
2024-07-09 10:59:40
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр, 8-нд Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС мэдэгдэл нийтэлж, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху гал зогсоох хэлэлцээнд саад тотгор учруулж байна гэж буруутгажээ.


Одоогоор Израилийн арми Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа улам эрчимжүүлж байгаа бөгөөд эдгээр арга хэмжээ нь хэлэлцээрийн явцыг улам ухруулах байдалд хүргэнэ гэж ХАМАС мөн анхааруулав.

ХАМАС мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ, гал зогсоох болон баривчлагдсан хүмүүсийг солилцох талаар тохиролцоонд хүрэхийн тулд ХАМАС хэлэлцээрт "уян хатан байдал, эерэг хандлага"-а илэрхийлсэн хэдий ч Ерөнхий сайд Нетаньяху хэлэлцээнд илүү өндөр стандарт тавьж, цэргийн ажиллагаагаа улам эрчимжүүлж, "Тохиролцоонд хүрэх бүх хүчин чармайлтыг сүйрүүлэх"-р оролдож байна гэжээ. 

ХАМАС мэдэгдэлдээ, Нетаньяхугийн энэхүү үйлдлийг хориглон зогсоохын тулд, мөн Палестины ард түмний эсрэг үргэлжлүүлэн түрэмгийлж буй үйлдлийг нь даруй зогсоохын тулд олон улсын хамтын нийгэмлэг Израйлийн эсрэг үргэлжлэн дарамт шахалт үзүүлэхийг уриалав.