Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлнэ
2024-07-09 15:16:44
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын 20 дахь сонгуулийн төв хорооны гуравдугаар бүгд хуралдаан долдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Бээжин хотноо болно. Хуралдаанаар, өөрчлөлтийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх, Хятад маягийн шинэчлэлтийг ахиулах асуудлыг голлон судлах болно. Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх тухай Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин олон удаа тайлбарлаж, чухал заавар өгч байсан юм. 

“Өөрчлөлт хийж, нээлттэй байлгах талаар бидэнд чиглэл, байр суурь, зарчим бий. Бидний өөрчлөлт бол Хятадын онцлогтой социализмын замаар тогтвортой урагшлах өөрчлөлт юм. Өөрчлөлтийн чиглэлийн асуудал дээр ойлголт маш тодорхой байх хэрэгтэй” хэмээн Ши Жиньпин онцолжээ. 

Чиглэлийн асуудал юуны учир ийм чухал байдаг талаар Ши Жиньпин тодорхойлохдоо: “Улс төрийн чиглэл бол нам оршин тогтнож хөгжихийн эхний асуудал, намын ирээдүйн хувь заяа, ажил үйлс болон мандан буурахтай холбоотой байдаг. Чиглэл нь хазайвал эргэлтийн чанартай алдаа гаргана. Хятад улс том гүрэн учраас үндсэн асуудал дээр эргэлтийн чанартай алдаа гаргах юм бол буцааж нөхөхийн аргагүйд хүрнэ” гэжээ. 

“Өөрчлөлт шинэчлэлтийн замнал тийм ч шулуун дардан биш, хүндрэл бэрхшээл тулгарсаар ирсэн боловч чиглэл зөв, асуудлаа цагийг алдалгүй засаж ирсэн тул түүхт амжилт байгуулсан” гэж Ши Жиньпин дүгнэсэн бөгөөд өөрчлөлт хийж, нээлттэй байлгах зөв чиг хандлагын талаар тодорхойлохдоо: “Юуг өөрчлөх, хэрхэн өөрчлөх асуудал нь Хятадын онцлогтой социализмыг боловсронгуй болгож, хөгжүүлэх, үндэсний засаглалын тогтолцоо болон засаглалын чадварын шинэчлэлтийг ахиулах ерөнхий зорилттой нийцэх эсэхээр үндсэн баримжаа болгоно. Өөрчлөх ёстой, өөрчлөх боломжтойг бид шуурхай өөрчилж, өөрчлөх ёсгүй, өөрчлөх боломжгүйг огт өөрчлөхгүй” гэжээ. 

“Хэрэгжүүлж буй системдээ бат итгэлтэй учраас бүх талаар өөрчлөлт хийх зоригтой байдаг” гэж Ши Жиньпин онцолжээ. Бүх талын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх нь Хятадын онцлогтой социализмын систем муудаа биш, харин улам сайн болгохын төлөө юм. Бид системдээ бат итгэлтэй, гэхдээ систем тогтолцооны хүрэлцэхгүй талаа тасралтгүй шинэчлэн арилгах замаар системээ боловсронгуй бөгөөд урт удаан байлгаж чадна. 

Өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцад хамгийн гол нь ХКН-ын удирдлагыг баримтлан сайжруулж, Хятадын онцлогтой социализмын системийг баримтлан боловсронгуй болгох хэрэгтэй гэж Ши Жиньпин онцолсон байна.