Илон Маск: "Starship" 4 долоо хоногийн дотор дахин ниснэ
2024-07-09 17:04:14
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын Сансар судлалын технологийн компанийг үүсгэн байгуулагч Илон Маск 5-ны өдөр олон нийтийн сүлжээнд нийтлэл гаргаж, компани нь "Starship" хүнд даацын зөөгч пуужинг дөрвөн долоо хоногт багтан тав дахь удаагаа хөөргөж тойрог замд туршин нисгэхээ мэдэгдэв.

"Starship" пуужингийн нийт урт нь 120 метр, диаметр нь ойролцоогоор 9 метр бөгөөд дахин ашиглах боломжтой хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Эхнийх нь 70 метрийн урттай "супер хүнд" пуужин өргөгч, нөгөөдөх нь "Starship" хөлөг юм. Уг пуужин нь дэлхийн бөмбөрцгийн тойрог зам, сар, түүнчлэн Ангараг гарагт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай.

"Starship" пуужин одоод хүртэл дөрвөн удаагийн тойрог замын туршилтын нислэг хийж байна. Эхний удаад нэг хоёрдугаар шат нь салахаас өмнө дэлбэрч, хоёр дахь удаад салсны дараа дэлбэрч, гурав дахь удаад нь пуужин өргөгч болон сансрын хөлөг амжилттай салсны дараа пуужин өргөгч нь туршин газардах үеэр гэнэт задарч, сансрын хөлөг нь агаар мандалд холбоо тасарсан. 2024 оны зургадугаар сард хийсэн нислэгийн үеэр пуужингийн эхний болон хоёрдугаар шатыг амжилттай салгаж чадсан бөгөөд төлөвлөлтийн дагуу Мексикийн булан, Энэтхэгийн далайд тус тус газарджээ.

Дөрөв дэх туршилтын нислэгийн дараа Илон Маск хэлэхдээ, тав дахь туршилтын нислэгийн үеэр "хөөргөх талбай хяналтдаа авч" робот гараараа "хавчих" аргыг ашиглан, буцааж авчирна гэжээ. Энэ аргыг ашигласнаар өргөгч пуужинг илүү хурдан шалгаж, засан сэлбээд дахин хөөргөх боломжтой тул "Starship" -ыг хөөргөх давтамжийг нэмэгдүүлэх болно.