Нишаний дэлхийн соёл иргэншлийн 10 дахь форум нээгдэв
2024-07-10 10:22:09
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 10-ны өглөө Нишаний дэлхийн соёл иргэншлийн 10 дахь форум Күнзийн өлгий нутаг Чюйфү хотын Нишаний танхимд нээгдлээ. Дэлхийн 63 орноос ирсэн 400 орчим зочид төлөөлөгчид соёл иргэншлийн гэрээ хэлэлцээр тохиролцож, үзэл бодлоо хуваалцах зорилгоор энд хуран цугларчээ. 

Энэ удаагийн форум "Уламжлалт соёл ба орчин үеийн соёл иргэншил" сэдвээр "Дэлхийн сорилтуудын өмнө соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах" гэсэн 6 салбар сэдвийн хүрээнд, үндсэн илтгэл, өндөр түвшний ярилцлага, яриа хэлцэл зэрэг арга хэмжээг байрлуулжээ. Уг форумыг Соёл, аялал жуулчлалын яам, Төрийн зөвлөлийн гадаад үйл хэрэг хариуцсан алба, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Олон улсын Күнзийн холбоо, Шаньдүн мужийн захиргаа хамтран зохион байгуулав.