Владимир Путин, Нарендра Моди нар хэлэлцээ хийв
2024-07-10 09:48:42
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр, 9-нд Кремлийн ордонд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитэй хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, Украины хямрал зэрэг асуудлаар хэлэлцсэн байна.

Кремлийн ордны сайтын нийтэлсэн мэдээллээс үзвэл, Путин уулзалтын үеэр Орос, Энэтхэг хоёр орны эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагаа тогтвортой ахиц дэвшилд хүрч, хоёр орон мөн НҮБ, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизм болон ШХАБ-ын хүрээнд олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж байна гэжээ. 

Украины хямралын талаар Моди хэлэхдээ, Украины хямралыг энхийн аргаар зохицуулахыг Энэтхэг дэмжиж байгаа бөгөөд энэ асуудлаар туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэв.

Нарендра Моди долдугаар сарын 8-9-ний өдөр ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн юм. Энэ нь түүний сүүлийн таван жилийн хугацаанд ОХУ-д хийж буй анхны айлчлал болж байна. Ренчинсоо