Ли Чян үндэсний эдийн засгийн чиг хандлагын талаар хэлэлцүүлгийг даргалжээ
2024-07-10 09:50:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 7-р сарын 9-нд үндэсний эдийн засгийн чиг хандлагын талаар мэргэжилтэн, бизнесменүүдтэй яриа хэлэлцээ өрнүүлж, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, дараачийн шатны ажлын талаар санал бодлоо солилцжээ. 

Он гарснаас хойш, ээдрээтэй гадаад орчин нөхцөлд Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой хөгжлөө хадгалж, шинэ хөдөлгөгч хүч буй болж, хялбар бус амжилтад хүрсэн. Бидний өмнө нэлээдгүй саад бэрхшээл тулгарч байгаа хэдий ч нааштай бодлого хэрэгжүүлснээр илэрхий үр дүнд хүрсэн  гэж хуралд оролцогчид санал нэгтэй үзэж байлаа. Мөн өнөөгийн эдийн засгийн үйл ажиллагаанд оршиж буй зарим асуудлаар санал бодлоо илэрхийлжээ. 

Ли Чян онцлохдоо, эдийн засгийн тогтвортой байдлыг улам бэхжүүлэх ёстой, инновацид тулгуурласан хөгжлийг тууштай баримталж, өсөлтийн шинэ орон зайг өргөжүүлэх ёстой. Өнөөгийн технологийн шинэчлэлд илүү хурдан дасан зохицож, технологийн шинэ нээлтүүдийг бий болгох ёстой. Мөн шаардлага хангаагүй тогтолцоо, механизмд шинэчлэлт хийж, илүү уян хатан, бүтээлч чанартай болгож, үндэсний өргөн цар хүрээтэй төрөл бүрийн инновацийн нөөцийг сайтар зохицуулан ашиглаж, шинэчлэлийг байнга хийх ёстой гэжээ.