Нишаний дэлхийн соёл иргэншлийн 10 дахь форум 2024 оны долдугаар сарын 10,11-нд Хятадын Шаньдүн мужийн Жинин хотын Чюйфүгийн Нишаньд болно.
Хятадын эртний агуу их сэтгэгч, гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгч Күнзийн төрсөн нутгийн хувьд Чюйфүд Күнзтэй холбоотой маш олон үзэмжит бүс, түүх соёлын дурсгалт газрууд байдаг. Тэдгээрээс хамгийн алдартай нь Чюйфүгийн Күнзийн сүм юм. Энэ нь Күнзийг тахидаг тахилын сүм бөгөөд одоог хүртэл 2000 гаруй жилийн түүхтэй боллоо. Чюйфү хүрсэн хүн зав чөлөөгөө гаргаж Күнзийн музейг заавал үзэх ёстой. Орчин үеийн энэ музейд эртний түүхэн дурсгалт зүйлсийг дижитал урлагтай хослуулан, Күнзийн насан туршийн амьдрал, үзэл баримтлал суртал сургаалийг үзэгчдийн өмнө дэлгэж байна.