Энэ онд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 10,000 удаа аялжээ
2024-07-10 15:43:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын үндэсний төмөр замын группийн ХХК-аас сэтгүүлч мэдээлснээр, долдугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 46 минутад, Хятад-Европ чиглэлийн X8017 дугаартай галт тэрэг Ухань хотын Ү Жяшань өртөөнөөс Германы Дуйсбург хот руу хөдөлснөөр, он гарснаас хойш Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 10,000 удаа аялжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 19 хоногийн өмнө 10 мянгын давааг давж, нийт 1.083 сая TEU чингэлэг бараа илгээсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар өсөж, тоо хэмжээ, чанарын аль алин нь хөгжлийн эерэг хандлагатай байгааг харуулж байна.