Европын шинэ үеийн хүнд даацын Ariane 6 пуужинг хөөргөлөө
2024-07-10 15:28:17
Share
Share this with Close
youtube WeChat

Европын шинэ үеийн хүнд даацын Ариана 6 пуужинг долдугаар сарын 9-нд хөргөжээ. Ингэснээр Европын шинэ үеийн хүнд даацын зөөгч пуужингийн сансарт хийх аялал эхэлж буйг харуулж байна.

Ариана 6 пуужинг тухайн нутгийн цагаар 9-ны өдрийн 16 цаг /Бээжингийн цагаар 10-ны өдрийн 03 цаг/ Францын Гвиана дахь Куру сансрын төвөөс хөөргөжээ. Уг пуужингийн анхны хөргөлтөд олон тооны микро хиймэл дагуул, хоёр жижиг буцах бүхээг тээвэрлэж, хөөргөх үүрэг даалгавар нь 3 цаг орчим үргэлжилжээ.  

Ариана 6 пуужинг амжилттай хөөргөж товлосон тойрог замд нь оруулсан бөгөөд хиймэл дагуулуудыг байрлуулсан. Энэ нь Европын сансар судлалын хөгжлийг ахиулах болно гэж Европын сансар судлалын газар цахим хуудсандаа мэдээлжээ.