Хятадын “Тэнгэрийн нүд"-ийн ахлах эрдэмтэн Ли Ди Марсель Гроссманы нэрэмжит шагнал хүртэв
2024-07-10 10:32:01
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-ний өдөр Хятадын “Тэнгэрийн нүд" \FAST\ -ийн ахлах эрдэмтэн Ли Ди “Марсель Гроссманы нэрэмжит” шагналыг хүртлээ. Ли Ди бол Хятадын дотооддоо гаргасан эрдэм шинжилгээний амжилтаараа уг шагналыг хүртсэн анхны эрдэмтэн юм.

Марсель Гроссманы 17 дахь бага хурал долдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Италийн зүүн нутгийн Пескара хотод болж байна. 9-ний өдөр хурлаас Ли Лид Марсель Гроссманы нэрэмжит шагнал гардуулж, хамгийн мэдрэмжтэй радио телескопын төслийн удирдах ажилд оруулсан бүтээлч хувь нэмрийг нь үнэлэн сайшаажээ. 

Хятадын “Тэнгэрийн нүд" хэмээх 500 метрийн диаметр бүхий бөөрөнхий радио дуран авайг Гуйжөү мужийн Пинтан сянилд суурилуулжээ. Ингэснээр энэ нь дэлхийн хамгийн том диаметр бүхий бөөрөнхий радио дуран болсон юм.

1985 онд байгуулагдсан “Марсель Гроссман нэрэмжит” шагнал нь олон улсын физикийн салбарын хамгийн чухал шагналуудын нэг юм.