Шинэчлэлтийн зорилго бол ард түмнийг улам сайн сайхан амьдруулахын төлөө юм
2024-07-10 16:27:42
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын 20 дахь сонгуулийн төв хорооны гуравдугаар бүгд хуралдаан долдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Бээжин хотноо болно. Хуралдаанаар, өөрчлөлтийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх, Хятад маягийн шинэчлэлтийг ахиулах асуудлыг голлон судлах болно. Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх тухай Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин олон удаа тайлбарлаж, чухал заавар өгч байсан юм.

2024 оны тавдугаар сарын 23-нд, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Жинань хотноо бизнес эрхлэгчид болон эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэгт оролцов. Нэгэн судлаач илтгэлдээ “Дараачийн өөрчлөлтдөө бид илүү олон хүмүүст хүртээмжтэй мэдрэмж төрүүлэхэд анхаарах ёстой” гэж хэлснийг нь Ши Жиньпин сайшааж, “Бид өөрчлөлтийг чангатгаж, хөгжлийг дэмжиж буйн эцсийн зорилго бол ард иргэдийг илүү сайн сайхан амьдруулахын төлөө юм. Намын 18 дахь хурлаас хойш бид ард түмэн юунаас ч эрхэм, ард түмэн төвтэй үзэл баримтлалыг баримталж, ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл эрмэлзлийг тэмцлийн зорилтоо болгож ирсэн юм. Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийн бүх үйл явцын бүх тал дээр энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцолжээ. 

Өөрчлөлт шинэчлэлтийг ард түмний төлөө хийж, ард түмэнд түшиглэн хэрэгжинэ. Ард түмний төлөөх өөрчлөлт шинэчлэлт л ач холбогдолтой байдаг. Энэ асуудлаар Ши Жиньпин: “Өөрчлөлт шинэчлэлт хийхийн үндсэн зорилго бол улс орноо хүчирхэгжүүлэн, нийгмийг улам тэгш шударга байлгаж, ард түмний амьдралыг улам сайн сайхан болгохын төлөө юм ” гэж тайлбарлажээ. 

Жишээ нь хөдөө орон нутгийн “Жорлонгийн хувьсгал”, хот суурины хог ангилал, хүүхдүүдийн харааг хамгаалах, цэвэр эрчим хүчний дулаалга зэргийн ард иргэдийн анхаарал хандуулж буй бодитой асуудлуудыг Төрийн түвшинд авч хэлэлцэн, үндэсний хөгжлийн төлөвлөлтөд багтаан, өөрчлөн шинэчилж байна. Боловсрол, нийгмийн хамгаалал, эмчилгээ эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэн сайжруулах, орлогын хуваарилалтын системийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг төслүүд хэрэгжүүлэн, ард түмний амьжиргаатай нягт холбоотой асуудлуудад анхаарлаа төвлөрүүлэн, аз жаргалтай, хүртээмжтэй мэдрэмж төрүүлэхийн төлөө зүтгэсээр байна. 

Ард түмэнд түшиглэн хийх өөрчлөлт шинэчлэлт нь хөдөлгөх хүчээр дүүрэн байдаг. Энэ талаар Ши Жиньпин: “Өөрчлөлт хийж нээлттэй байлгах бол өргөн олон ард түмний өөрсдийн ажил үйлс тул ард түмний бүтээлч зоригийг хүндэтгэх хэрэгтэй”, “Ард түмний дэмжлэг оролцоо байхгүй бол ямар ч өөрчлөлт амжилтад хүрч чадахгүй ” гэжээ.

Хятад маягийн шинэчлэлтэд иргэний амьжиргааны асуудлыг тэргүүлэх асуудал болгож байгаа бөгөөд “Зөв замнал хаана байгаа вэ?Ард олны дунд байгаа”, “Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх үйл явцад, ашиг сонирхлын харилцааг тэнцвэржүүлэхэд ээдрээтэй, хүндрэлтэй асуудал тулгарвал, ард олны бодит байдал чухам ямар байна?Ард түмэн юуг хүсэж байна?Ард түмний ашиг сонирхлыг хэрхэн хамгаалан баталгаажуулах вэ?Бидний хийж буй өөрчлөлт шинэчлэлтэд ард түмэн сэтгэл хангалуун байна уу?” зэрэг хэдэн асуултыг тунгаан бодох ёстой. Зөв хариулт нь тэнд бий гэж Ши Жиньпин онцолж байлаа.