Филиппиний байлдааны хөлөг онгоцны асуудалд Хятадын Гадаад хэргийн яам хариу өгөв
2024-07-10 17:52:38
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 10-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. 8-нд, Хятадын Байгалийн нөөцийн яамны Өмнөд Хятадын тэнгисийн экологийн төв болон Өмнөд Хятадын тэнгисийн хөгжлийн судалгааны хүрээлэнгээс хамтран найруулан гаргасан "Рэнь Айжяо аралд хууль бусаар "байрласан” байлдааны хөлөг онгоц Шүрэн хадны экосистемийг сүйтгэж буй тухай шинжилгээний тайлан"-д тэмдэглэхдээ, "Далайн эрэг дээр байрласан" Филиппиний байлдааны хөлөг онгоцууд Рэнь Айжяо аралын Шүрэн хадны экосистемийн олон янз байдал болон тогтвортой байдалд ноцтой хохирол учруулсан гэжээ. Мэдээллийн дагуу, Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний тусгай ажиллагааны хэсэг 7-р сарын 9-нд мэдэгдэл гаргаж, Өмнөд Хятадын тэнгис дэх шүрэн хадуудад Хятад улс нөхөж баршгүй хохирол учруулсан гэж буруутгажээ. Үүнд Хятад улс ямар хариу өгөх вэ? хэмээн сурвалжлагч асуув.

Линь Жянь хэлэхдээ, Рэнь Айжяо арал бол Хятадын Наньша арлуудын нэг хэсэг юм, Хятад улс Наньша арлуудын шүрэн хадны систем болон түүний эргэн тойрон дахь далайн орчныг хамгаалахыг чухалчилсаар ирсэн бөгөөд бодитой арга хэмжээ авч хамгаалсаар ирсэн юм. Рэнь Айжяо аралын шүрэн хадны экосистемийг сүйрүүлэхэд хүргэсэн гол хүчин зүйл нь Филиппиний байлдааны хөлөг онгоц далайн эрэг дээр хууль бусаар “байрласан” болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа болох юм, энэ бол бодит баримт болон шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн дүгнэлт гэдгийг Хятадын талын гаргасан тайланд тодорхой харуулж байна. Филиппин Рэнь Айжяо арал дээр хууль бусаар “байрлуулсан” байлдааны хөлөг онгоцуудаа эргүүлэн татаж, Рэнь Айжяо аралын экосистемд үргэлжлэн хохирол учруулахгүй байхыг Хятад улс шаардаж байна гэжээ.