Мөргөлдөгч талууд хүлээцтэй байхыг Хятад улс уриаллаа
2024-07-10 11:10:37
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 9-нд болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Украины асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан хэлэхдээ, мөргөлдөгч талууд хүлээцтэй байж, олон улсын хүмүүнлэгийн хуулийг бодитоор мөрдөж, энгийн иргэд болон иргэний орон сууц халдлагад өртөхөөс зайлсхийх ёстой гэж дахин уриалжээ. 

Тэрээр хэлэхдээ, Украины хямрал 2022 оны 2-р сараас эхлэн бүх талаар шат өгссөнөөс хойш их хэмжээний эгэл иргэдийн аминд хүрч, дэд бүтцийн барилга байгууламж их хэмжээгээр эвдэгдэж, маш ноцтой хүмүүнлэгийн хямрал үүсгэж, мөргөлдөөний цар хүрээ гадагшаа тэлж байгаад Хятад улс санаа зовж байна. Мөргөлдөөнд ерөөс ялагч гэж байдаггүй, цэргийн үйл ажиллагаа урт хугацааны энх тайвныг авчирч чадахгүй. Хоёр тал шууд яриа хэлэлцээ хийх таатай нөхцөл, түлхэц хүчийг олон улсын хамтын нийгэмлэгт өгөх ёстой. Бий бүхий орнууд асуудлыг шийдвэрлэх эерэг хүчин сэлбэвэл сая уг мөргөлдөөнийг эрт нэгэн өдөр эцэслүүлж чадна гэжээ.