“Хятадын технологийн инновацийн ёслол” арга хэмжээг эхлүүлжээ
2024-07-10 15:36:44
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /2024.07.10/ ХТРТ-ийн “Хятадын технологийн инновацийн ёслол” арга хэмжээний нээлт ба “Шинжлэх ухаан, технологийн инновацийн ажиглалтын төв”-ийн нээлт Бээжинд боллоо. ХТРТ-ын дарга Шэн Хайшюн нээлтийн арга хэмжээнд оролцон, Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны дэд сайд Линь Шинь, Хятадын Шинжлэх ухаан, технологийн холбооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Ван Жиньжань, Аньхүй мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Ю Айхуа нарын хамт уг арга хэмжээг эхлүүлжээ. 

“Хятадын технологийн инновацийн ёслол” арга хэмжээ нь жил тутмын технологийн халуун цэгийн асуудлыг хамруулж, шинэ чанарын үйлдвэрийн хүчний инновацийн ололт амжилтуудыг дэлгэн үзүүлдэг юм.