Ши Жиньпин Гвиней-Бисаугийн ерөнхийлөгч Эмбалотой хэлэлцээ хийлээ
2024-07-10 19:15:05
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 10-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийхээр ирсэн Гвиней-Бисаугийн ерөнхийлөгч Эмбалотой хэлэлцээ хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Гвиней Бисау хоёр орны найрамдлын онцгой түүх бий. Гвиней-Бисаугийн төрийн дуулал болох "Энэ бол бидний хайртай улс" хэмээх дуу угтан авах ёслолын үеэр эгшиглэв. Энэ бол Гвиней-Бисау улсыг үндэслэгч эцэг Кабрал бичиж, Хятадын хөгжмийн зохиолч Шяо Хэ зохиосон дуу юм. Энэ дуу нь хоёр орны харилцааны түүхэнд мөн Хятадын ард түмний гүн гүнзгий найрамдлын гэрч юм.

Эмбало хэлэхдээ, Дарга Ши Жиньпин сая бидний өдөр бүр дуулдаг манай улсын төрийн дууллыг дурдлаа. Үүнийг манай улсыг үүсгэн байгуулагч үгийг нь бичиж, Хятадын анд найз хөгжим тааруулсан юм. Энэ бол бидний мартаж үл болох үнэн түүх юм. Бид улс орноо тунхаглахаас өмнө болон улс тунхагласны дараа Хятад улс ихээхэн туслалцаа үзүүлсэн, бид ч Хятад улсын талд бат зогссоор байх болно. Хятад улс зөвхөн Гвиней-Бисауд төдийгүй Африк тивд тусалсаар ирсэн юм гэжээ.