Далайн экологийн хамгаалалтын улаан шугамыг тодорхойллоо
2024-07-11 15:32:39
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /2024.07.11/ Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба “Хятадын тэнгисийн экологи, байгаль орчныг хамгаалах тухай” цагаан ном нийтэлжээ. 

Уг номд тэмдэглэхдээ, Хятад улс экологийн хамгаалалтын улаан шугамын тогтолцоог олон улсын индэрт хүргэж, хэрэгжүүлэх тухай саналыг дэвшүүлж байна гэлээ. 

Хятадын Байгалийн нөөц баялгийн яамны холбогдох албаны хүн танилцуулж хэлэхдээ, тэнгисийн экологийг хамгаалах улам шугамыг боловсруулах явцад Хятад улс төлөвлөгөө ба бодит үнэнийг даган мөрдөх зарчмын дагуу, тэнгэрийн экологийн хамгаалалтын ач холбогдлыг улс, аймаг, хотын хэмжээнд үнэлгээ хийсний үндсэн дээр биологийн олон янз байдлыг хамгаалах, тэнгисийн эргийг хамгаалах зэрэг экологийн хамгааллын чухал бүсийг тогтоож, далайн эрэг орчмын элэгдэл зэрэг экологийн доройтсон газруудыг юуны өмнө далайн экологийн хамгаалалтын улаан шугамд оруулна гэлээ.