Хятадын тамирчныг үндэслэлгүйгээр шүүмжлэх нь шударга бус үйлдэл
2024-07-11 11:09:30
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA)-аас Хятадын усанд сэлэлтийн тамирчин хоол хүнс бохирдсоны улмаас сэргээшийн шинжилгээнээс триметазидин илэрсэнтэй холбогдуулан Швейцарийн бие даасан прокурор Эрик Клотиерийг мөрдөн шалгахаар томилсон юм.

Эрик Клотиер мөрдөн байцаалтын үр дүнг зарлахдаа, WADA-ын гаргасан шийдвэр буруутаагүй гэж уг тайланд дурдсан гэжээ. Үүнтэй холбогдуулан WADA-гийн дарга Витолд Банка хэлэхдээ, уг хэрэг зөвхөн Хятад улсад л гарснаас хүмүүсийн анхаарлыг татаж байна, ямар ч үндэслэлгүйгээр Хятадын тамирчныг шүүмжлэх нь шударга биш явдал юм гэжээ. 

Канадын Монреалын цагаар 7-р сарын 9-нд WADA-ын тусгай гүйцэтгэх хороо цахимаар хуралдуулж, уг тайланг авч хэлэлцжээ. Хятадын усанд сэлэлтийн 23 тамирчинтай холбоотой хэрэгт WADA мөргөн байцаалт хийж хэрэг шийдэгдэж, хаагдсаны дараа давж заалдах гомдол гараагүй. Энэ алхам нь Хятадын тамирчдыг дэмжиж, өмгөөлөөгүй гэжээ. 

Хятадын 23 тамирчин “зөрчил үүсгээгүй ” гэсэн шийдвэрийг WADA-ын зүгээс гаргасан тулд давж заалдаагүй тухайд уг агентлагийн гаргасан шийдвэр зүй ёсонд нийцэж байна гэж Эрик Клотиер үзжээ.