“Өмнөд тэнгисийн арбитрын шийдвэрийг няцаасан тухай" тайланг нийтэлжээ
2024-07-11 11:16:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хуаян тэнгисийн судлалын төв, Хятадын Өмнөд тэнгисийн судалгааны хүрээлэн болон Хятадын олон улсын хууль зүйн холбоо хамтран гаргасан “Өмнөд тэнгисийн арбитрын шийдвэрийг няцаасан тухай" тайланг өнөөдөр /2024.07.11/ Бээжинд нийтэллээ. 

Уг тайланд Өмнөд тэнгисийн холбогдох маргаантай асуудлын мөн чанар, Өмнөд тэнгисийн арбитрын хэргийн харьяаллын асуудал, түүхэн эрхийн арбитрын шийдвэр, газар нутаг, алс далайн арлууд, арлын статус зэрэг асуудлаар хууль эрх зүйн тайлбар, онолгоо хийсэн байна. Мөн арбитрын төлөөллийн чанартай асуудалд анализ, няцалт хийж, арбитрын шийдвэрийн алдаа буруу, улмаар түүний олон улсын эрх зүйд учруулсан хор хөнөөлийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан илчилсэн байна.