ДХБ-аас Хятадад худалдааны бодлогын үнэлгээ хийнэ
2024-07-11 19:22:12
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр (11-нд) болсон Хятадын Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь танилцуулахдаа, 7-р сарын 17-ноос 19-ний өдрүүдэд ДХБ-аас Хятадад 9 дэх удаагаа худалдааны бодлогын үнэлгээ хийнэ, ДХБ-ын гишүүн орнуудаас Хятадын 2021 оны 10-р сараас хойших эдийн засаг, худалдааны бодлогод нэгдсэн дүн шинжилгээ хийх болно гэжээ.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь хэлэхдээ, худалдааны бодлогыг хянан шалгах нь ДХБ-ын гишүүн орнуудын худалдааны бодлогын ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон талт худалдааны тогтолцооны хэвийн ажиллагааг хангах гол үүрэг чадавх юм, бас ч ДХБ-ын гишүүдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, илэн далангүй харилцах, үл ойлголцлыг арилгах чухал платформ юм гэжээ.

Хэ Юнчянь хэлэхдээ, Хятад улс ДХБ-д элссэнээс хойш, худалдааны бодлогын хяналт шалгалтыг чухалчилсаар ирсэн юм. Өнгөрсний хяналт шалгалтын хувьд, Хятад улс нарийн хянамгай бэлтгэж, идэвхтэй хариу өгч, ДХБ-аар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог бодит үйл ажиллагаагаар тууштай хамгаалснаар, Хятадын эдийн засгийн хөгжлийн ололт амжилт болон эдийн засаг худалдааны бодлогыг ДХБ-ын гишүүн орнууд бүгд хүлээн зөвшөөрдөг гэжээ.