Украины Ерөнхийлөгч, Их Британийн Ерөнхий сайд нар хэлэлцээ хийв
2024-07-11 10:46:30
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 10-нд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармертай хэлэлцээ хийлээ. Энэ тухай Зеленский өөрийн албан ёсны хуудсаар мэдээлжээ. Их Британийн “SCALP-EG” пуужинг ашиглан Оросын нутаг дэх цэргийн объект руу довтлох зэрэг асуудлыг хоёр тал хэлэлцсэн гэжээ. Тэрээр мөн Украинд цэргийн болон санхүүгийн тусламж үзүүлсэн Их Британид талархаж буйгаа илэрхийлжээ.

Мөн өдөр болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Кейр Стармер 2030-2031 оны санхүүгийн жил хүртэл Украинд жил бүр 3 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж үзүүлэхээ дахин амлав. Их Британи мөн ирэх долоо хоногт Украинд олон тооны их буу, пуужин нийлүүлэх юм байна.