Хятад улс дэлхий дахинд илүү их боломж авчирна гэдэгт итгэлтэй байгааг санал асуулгын дүн харуулав
2024-07-11 16:02:00
Share
Share this with Close
youtube WeChat

Удахгүй болох ХКН-ын 20 дахь сонгуулийн төв хорооны 3-р бүгд хурал дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Хятадын Төв Радио Телевизийн CGTN-ийн дэлхийн хэмжээнд явуулсан гурван удаагийн санал асуулгын дүнгээс үзэхэд, оролцогчдын 76.9 хувь нь Хятадын өндөр чанартай хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлж, Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ цаашид бүх талаар гүнзгийрүүлж, дэлхий дахинд илүү их боломж авчрахыг хүсжээ. 

Судалгаанд оролцогчдын 79.6 хувь нь Хятадын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрийг бүрэн нотолсон бол оролцогчдын 73.6 хувь нь Хятадын бизнесийн орчин дэлхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг асар их татаж байна гэж үзжээ. Мөн оролцогчдын 73.3 хувь нь Хятадын өндөр түвшний гадаадад нээлттэй байдал нь дэлхий нийтэд боломж авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Дээрх санал асуулгыг Америк, Их Британи, Франц, Испани, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас гадна Бразил, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй орнуудын иргэдийг хамруулсан дэлхийн хэмжээний нийт 15,037 оролцогчдын дунд явуулжээ.