БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголын үндэсний баяр наадмыг тохиолдуулж, 7 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Ши Жиньпин мэндчилгээндээ, Хятад Монгол хоёр орон бол чухал хөрш орнууд бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Эрхэм ерөнхийлөгч тантай хамт Хятад Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахын тулд хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалан бэхжүүлж, солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, улмаар стратегийн иж бүрэн түншийн харилцааг зөв голдирлын дагуу эрүүл тогтвортой хөгжүүлэхэд миний бие бэлэн байна гэжээ.