"Хятадын тэнгисийн экологийг хамгаалах" цагаан ном нийтлэв
2024-07-11 11:19:01
Share
Share this with Close
youtube WeChat

Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр 11-нд хэвлэлийн бага хурал хийж, "Хятадын тэнгисийн экологи, байгаль орчныг хамгаалах тухай" цагаан ном нийтэлжээ. Цагаан номд Хятадын тэнгис далайн экологи, байгаль орчныг хамгаалах үзэл баримтлал, практик, ололт амжилтыг системтэйгээр тайлбарлажээ. 

Хятад улс экологийн хамгаалалтын улаан шугамыг санал болгож, далайн хамгаалалттай газар нутгийн тогтолцоог боловсронгуй болгож, далайн экологийг хамгаалах, нөхөн сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр эко системийн олон талт, тогтвортой байдал мэдэгдэхүйц сайжирсан байна. 2012 оноос хойш Хятад улс олон улсын байгууллагад 800 гаруй төрлийн санал дэвшүүлж, байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах зэрэг олон улсын дүрэм журам боловсруулах ажилд идэвхтэй оролцож, 50 гаруй улс, олон улсын байгууллагатай "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Мөн НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын “Далай тэнгисийн арван жил” зэрэг хамтын ажиллагааны томоохон үйл явцыг нягт уялдаа холбоотой байлгаж, дэлхийн далайн экологи, байгаль орчны сорилтыг зөв шийдвэрлэхэд оюун ухааны хувь нэмрээ оруулах болно.