Ши Жиньпин Вануатугийн Ерөнхий сайд Салвитай уулзав
2024-07-12 17:00:54
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 12-ны үдээс хойш, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад албан ёсны айлчлал хийхээр ирсэн Вануатугийн ерөнхий сайд Салвитай уулзав.

Хятад, Вануатугийн харилцааны хөгжлийг ахиулахад Салви урт хугацаагаар чухал үүрэг гүйцэтгэсэн явдлыг Ши Жиньпин сайшааж буйгаа илэрхийлэв. Ши Жиньпин хэлэхдээ, Вануату бол Номхон далайн арлын орнууд дотрох Хятадын сайн найз, сайн түнш юм. Хятад, Вануату хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 42 жилийн турш хоёр орны найрамдал улам бэхжиж, бие биенийхээ язгуур ашиг сонирхолд холбогдсон асуудлаар хэзээд бие биенээ тууштай дэмжиж ирсэн юм. Хятад Вануатугийн харилцааг хөгжүүлэхийг Хятад улс маш чухалчилж, Вануатугийн талтай улс төрийн дээд түвшний итгэлцлээ үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, "Бүс ба зам"-ыг хамтаар өндөр чанартай бүтээн байгуулж, ямар ч нөхцөл байдалд гэсэн бүх талын найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинэ эриний Хятад Вануатугийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахад бэлэн байна. Хятад улс Вануату улстай төрийн засаглалын туршлагаа солилцож, Хятад маягийн орчин үеийн хөгжлийн боломжийг хуваалцаж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог эрчимжүүлж, дэд бүтэц, эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалт, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятадын компаниуд Вануату улсад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг урамшуулахад бэлэн байна. Хятадын тал улс төрийн ямар ч нөхцөлгүйгээр Вануатуд үргэлжлэн эдийн засаг, техникийн туслалцаа үзүүлж, Вануату улс хөгжил дэвшлийн замдаа ороход нь туслах болно гэжээ.

Салви хэлэхдээ, Вануату, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 42 жилийн турш хоёр орны харилцаа тогтвортой, дорвитой хөгжсөөр ирсэн юм. Ши Жиньпин даргын гарамгай удирдлаган дор, Хятад улс хөгжлийн талаар асар их амжилт гаргаж, улс орон эв нэгдэл, тогтвортой байдлаа хэвээр хадгалж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтаар үндэсний сэргэн мандалтын агуу үйлсийг ахиулсаар байна. Вануатугийн тал үүнийг гүнээ биширэн дээдэлж байна гэжээ.

Хоёр тал "БНХАУ болон Бүгд Найрамдах Вануату улсын хамтарсан мэдэгдэл" нийтэлж, Хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг сайжруулан ахиулж, шинэ эриний Хятад Вануатугийн хувь заяаны хамтын цогц байгуулахыг санал нэгтэй зөвшөөрөв.

Ван И дээрх уулзалтад оролцов.