Бараа бүтээгдэхүүн, худалдааны хэмжээ анх удаа 21 их наяд юанийг давлаа
2024-07-12 15:37:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гаалийн ерөнхий газрын өнөөдөр, 12-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, оны эхний хагаст Хятадын импорт экспортын бараа бүтээгдэхүүн, худалдааны нийт хэмжээ 21 их наяд 170 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс анх удаа 21 их наяд юанийг давсан дүн юм. Импорт, экспортын нийт үнийн дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар өссөнөөс, 2-р улирлын өсөлт 7.4 хувьтай байж, эхний улирлаас 2.5 нэгж, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас 5.7 нэгжээр өссөн үзүүлэлт гарч, гадаад худалдааны эрч хүч цаашид эрчимжсээр байна. 

Экспорт импортыг тус тусад нь авч үзвэл, оны эхний хагаст Хятадын экспорт 12 их наяд 130 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 6,9 хувиар нэмэгдсэн бол импорт 9 их наяд 40 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2 хувиар өсөж, өсөлтийн хурд өмнөх таван сарынхаас 1.2 нэгжээр бага хэмжээгээр буурчээ.

Ерөнхий байдлаас үзэхэд, цахилгаан механик бүтээгдэхүүний өрсөлдөх давуу тал илэрхий байна. Оны эхний хагаст Хятадын механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар нэмэгдэж, нийт экспортын бараг 60 хувийг эзэлж байна.