Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон учир эрс эсэргүүцэж байна гэв
2024-07-12 18:12:57
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сурвалжлагч Японы "Батлан хамгаалахын цагаан ном"-ын шинэчилсэн хувилбартай холбогдуулан асуулт асуув.

Үүний хариуд Линь Жянь хэлэхдээ, Японы "Батлан хамгаалахын цагаан ном"-ын шинэчилсэн хувилбар  нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, "Хятадын заналхийлэл" гэгчийг дахинтаа зориуд дэвэргэж, бүс нутгийн хурцадмал байдлыг хэтрүүлсэн байна. Үүнд Хятад улс маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэжээ.

Линь Жянь хэлэхдээ, Хятад улс энх тайваны хөгжлийн замаар тууштай замнаж, сэргийлэлтийн чанартай үндэсний батлан хамгаалах бодлого хэрэгжүүлж, үндэсний батлан хамгаалахын холбогдох бүтээн байгуулалт болон цэргийн үйл ажиллагаа зүй зохистой байж, бусад оронтой хамтарсан эргүүл хийх нь олон улсын хууль тогтоомж болон олон улсын практикт нийцэж байна. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, Тайванийн асуудал бол зөвхөн Хятадын дотоод хэрэг бөгөөд гадны ямарваа хүчин хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлийн жилүүдэд Тайваний хоолойн байдал хурцдаж буйн үндсэн шалтгаан нь гэвэл, "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн салан тусгаарлагчид гадны хүчний тохиролцоо, дэмжлэгээр салан тусгаарлах үйл ажиллагаа явуулах бүх арга замыг хэрэгжүүлж байгаа явдал юм. Япон улс Тайванийг эзлэн түрэмгийлж, колоничилсон учир, Хятадын ард түмний өмнө түүхэн ноцтой хариуцлага хүлээх ёстой, харин Тайваний асуудлаар хариуцлагагүй үг хэлэх эрхгүй юм гэжээ.