Энэ онд Хятад улс үр тарианы элбэг ургац авчээ
2024-07-12 16:12:41
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газрын өнөөдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ онд Хятадын зуны үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ 149.78 сая тонн болж, өмнөх оныхоос 3.627 сая тонн буюу 2.5 хувиар өссөн байна. Үүнээс улаан буудайн ургацын хэмжээ 138.22 сая тонн болж, өмнөх оныхоос 3.658 сая тонн буюу 2.7 хувиар өссөн байна. Үндэсний хэмжээнд зуны үр тариа элбэг ургац авчээ. 

Бүс нутгийн байдлаас үзвэл, зуны тариалан эрхэлсэн 25 бүсээс 21-ийнх нь үйлдвэрлэл нэмэгджээ. Ялангуяа Хэнань муж өнгөрсөн оны байгалийн гамшгийн улмаас 2.63 сая тонн үйлдвэрлэлээ алдсан боловч энэ онд үйлдвэрлэлээ 2.356 сая тонн хүртэл нөхөн сэргээсэн нь үндэсний нийт өсөлтийн 65 хувийг эзэллээ. Шаньдүн, Жянсу, Аньхуй, Хэбэй зэрэг зуны гол үр тарианы бүс нутаг үйлдвэрлэлээ 424 мянга, 233 мянга, 185 мянга, 144 мянган тонноор тус тус нэмэгдүүлсэн байна.