ОУАЭА-ын Украины цөмийн байгууламжийн аюулгүй байдлын талаар бүтээлч үүрэг гүйцэтгэж байгааг дэмжинэ
2024-07-12 16:14:38
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 11-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины цөмийн байгууламжийн аюулгүй байдлын тухай тогтоолыг баталсны дараа Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн байр сууриа илэрхийлж хэлэхдээ, Украины цөмийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Олон улсын атомын эрчим хүчний агентлагаас дэвшүүлсэн “долоон тулгуур”, “таван зарчим”-ыг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд ОУАЭА-ын Украины цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хангахад бүтээлч үүрэг гүйцэтгэж байгаа, мөн саяхны баталсан төслийг дэмжиж байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, Украины хямрал шатлан өргөжөөд бүтэн хоёр жил болж байна, уг мөргөлдөөний улмаас олон тооны амь нас эрэгдэж, их хэмжээний дэд бүтцийн барилга байгууламж эвдэрч сүйдсэн. Улмаар Украины цөмийн байгууламжий аюулгүй байдалд асар их эрсдэл учруулсан. Цөмийн цахилгаан станц зэрэг энхийн зориулалттай байгууламжид зэвсэгт халдлага хийхийг Хятад улс эсэргүүцэж байна. Холбогдох талууд хүлээцтэй байж, хүмүүнлэгийн үзэл баримтлалыг баримталж, шинжлэх ухаанч, ухаалаг байж, яриа хээлэлцээ, хамтын ажиллагааг баримтлан, "Цөмийн аюулгүй байдлын тухай конвенц" зэрэг олон улсын хуулийг чанд мөрдөж, цөмийн аюулгүй байдлын улаан шугамыг хатуу баримталж, цөмийн байгууламжид аюул учруулах аливаа үйлдлээс зайлсхийж, хүний шалтгаанаас болсон цөмийн осол гарахаас тууштай сэргийлэх ёстой гэжээ.