Оросын 190,000 орчим иргэн цэрэгт элсэхээр бүртгүүлжээ
2024-07-12 10:31:36
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын нийслэл Москва зэрэг олон газарт гэрээт цэргийн албанд иргэдийг сонгон шалгаруулах, цэрэгт элсүүлэх ажил үргэлжилж байна гэж ОХУ-ын БХЯ өчигдөр, 11-нд мэдэгдэв.

ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлснээр, цэрэгт элсэгчид элсэлтийн комиссын зөвшөөрлийг авч, цэрэгт элсэх гэрээ байгуулсны дараа, ОХУ-ын БХЯ-ны сургалтын төвд очно. Тэд байлдааны иж бүрэн техник хэрэгсэл, дүрэмт хувцас авч, галт зэвсэг, тактик, харилцаа холбоо зэрэг чиглэлээр эрчимтэй сургалтад хамрагдах юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дурдсан 2024 онд багтаан нэгдсэн армид гэрээт цэрэг, сайн дурынхныг элсүүлэх ажил сүүлчийн шатандаа орж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн мэдэгдэв. Өдөрт дунджаар 1000 орчим цэрэг элсүүлэх түвшин тогтвортой хэвээр байна. Он гарснаас хойш Оросын 190,000 орчим иргэн цэрэгт элсэхээр бүртгүүлжээ.