Алсын зорилтод чиглэн эрэлхэн урагшилна
2024-07-12 14:38:51
Share
Share this with Close
youtube WeChat

Гуандун мужийн Шэньжэнь хот нь Хятадын өөрчлөлт нээлтийн бодлогын ерөнхий инженер Дэн Сяопины 1979 онд байгуулсан Хятадын анхны эдийн засгийн чөлөөт бүс юм. 30 гаруй жилийн хугацаанд 30 мянга хүрэхгүй хүн амтай байсан Өмнөд тэнгисийн жижиг суурин 18 сая хүн амтай дэлхийн орчин үеийн том хот олон хөгжиж, ДНБ-ий жилийн дундаж өсөлт 24.8 хувьтай байдгаараа дэлхийн анхаарлыг татсан “Шэньжэний гайхамшиг”-ийг бүтээж. Хятадын шинэчлэл, нээлттэй бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн төлөөлөл болжээ. 

Хятадын Коммунист Намын их хурал таван жил тутамд хуралддаг бөгөөд намын томоохон асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэж, боловсон хүчин, нийгэм, эдийн засаг, намын бүтээн байгуулалт зэрэг тодорхой чиглэлээр зохицуулалт хийдэг. 1978 оны 12-р сард Дэн Сяопин Хятадын Коммунист Намын 11 дэх удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлыг даргалж, "дотооддаа шинэчлэлт хийж, гадаадад нээлттэй байх" эрин үеийг эхлүүлж, Хятадын эдийн засаг, нийгмийн олон салбарын тогтвортой, хурдацтай хөгжлийг ахиулжээ. Тэр цагаас хойш ХКН-ын Төв Хорооны 3-р бүгд хурал бүрд шинэчлэл, нээлттэй байдлыг хэрхэн гүнзгийрүүлэх, дэмжих тухай асуудлаар гол хэлэлцдэг болсон. Тухайлбал, 1984 онд болсон ХКН-ын 12 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлаар хот төвтэй эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлсэн. 1993 оны ХКН-ын 14 дэх удаагийн Төв хорооны 3-р бүгд хуралд, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэв. Шинэчлэл, нээлттэй байдал нь ХКН-ын улс орныг удирдах үндэсний үндсэн бодлого болсон юм.

ХКН-ын 18 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурал хуралдсан 2013 онд ХКН-ын шинэ удирдах багийнхан өөрчлөлт шинэчлэлтийг хэрхэн үргэлжлүүлэх асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд оржээ. Хятадын Коммунист Намын 18 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар Ши Жиньпиний бэлтгэж боловсруулсан "Шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх тухай томоохон асуудлаарх Хятадын Коммунист Намын Төв Хорооны шийдвэр"-ийг хянан хэлэлцэж баталлаа. Ийнхүү 1978 оны Хятадын Коммунист Намын 11-р Төв Хорооны 3-р бүгд хурлын дараах Хятад улсад шинэчлэлийн шинэ эрин үеийг эхлүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг тал бүрээр гүнзгийрүүлж, системтэй ерөнхийд нь ахиулах шинэ шат үеийг нээлээ. Түүний дэвшүүлсэн шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх стратегийн төлөвлөгөө нь шинжлэх ухааны онол, үр дүнтэй хэрэгжүүлэх арга замтай бөгөөд Хятад улс 1978 онд өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойшхи хамгийн баялаг, өргөн хүрээтэй, системтэй шинэчлэлийн төлөвлөгөөг бүрдүүлсэн юм.

Энэхүү төлөвлөгөөний дагуу, өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх ерөнхий зорилт тогтоож, Ши Жиньпин юуны өмнө шинэ эриний үндэсний тогтолцоо болон засаглалын тогтолцооны бүтээн байгуулалтыг ахиулах төлөвлөгөөг тодорхойлжээ. Тухайлбал үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг шинэчлэхээр гол тэнхлэг болгон, тогтолцооны бүтээн байгуулалтын үндсэн чиглэлийг онцлов. Энэ нь шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх стратегийн хамгийн илэрхий онцлог шинж юм. Улс орныг удирдахад тогтолцоо нь үндсэн, ерөнхий, урт хугацааны үүрэг гүйцэтгэдэг. Ийнхүү тэрээр хуулийн засаглалыг цогцоор нь хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий 190 арга хэмжээг санал болгож, шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх хамгийн хүчирхэг тогтолцооны баталгааг хангажээ.

Дараа нь ХКН-ын XIX их хурлын 3-р бүгд хурлаар хэлэлцэн баталсан нам, төрийн байгууллагын шинэчлэлийг гүнзгийрүүлэх тухай шийдвэр, төлөвлөгөө нь өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлснээс хойших төрийн байгууллагуудын хамгийн өргөн цар хэмжээний шинэчлэлийн хөшгийг нээж, иж бүрэн шинэчлэлийг гүнзгийрүүлэх зохион байгуулалтын баталгаа болсон юм. Энэ жил, Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын өмнөхөн Ши Жиньпин бизнес эрхлэгчидтэй яриа уулзалт хийж, "Хятадын онцлогтой орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцоог боловсронгуй болгох тухай санал" зэрэг олон шинэчлэлийн төлөвлөгөөг хянан хэлэлцэв. Мөн "Өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэхэд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахтай нягт уялдуулах" гэсэн санал дэвшүүлснээр Хятадын Коммунист Намын 20 дахь Төв Хорооны 3-р бүгд хурлын тодорхой дохиог гаргажээ.