Төмөр замаар нийт 2 тэрбум 960 сая зорчигч аялжээ
2024-07-12 16:10:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төмөр замын үндэсний группийн ХХК-аас өнөөдөр /2024.07.12/мэдээлснээр, оны эхний хагаст үндэсний хэмжээнд төмөр замаар давхацсан тоогоор нийт 2 тэрбум 960 сая зорчигч аялсан нь өмнөх оны мөн үеэс 18.4 хувиар өсөж, түүхэн дээд амжилт тогтоосон байна. Одоогийн байдлаар Хятадын төмөр замын зорчигч тээврийн хэмжээ, үйл ажилгааны эргэлтийн байдал зэрэг үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. 

Он гарснаас хойш, төрөм замын салбар нь өндөр хурдны болон ердийн хурдын төмөр замын нөөцийг нэгтгэж, оны эхний хагаст шинээр ашиглалтад орсон Чижөү-Хуаншань чиглэлийн, Ланьжөү-Жан Е чиглэлийн, Ланьжөү-Үвэй чиглэлийн хурдны тамар зам зэрэг шинэ шугамын боломж болон Бээжин-Гуанжөү чиглэлийн хурдны төмөр замын 350/цагт км хүрэх давуу талыг сайтар ашиглаж байна. Мөн галт тэрэгний ашиглалтын төлөвлөгөөг улам боловсронгуй болгож, зорчигч тээвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэн, өдөрт дунджаар 10256 галт тэрэгний цуваа ажиллуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 882 цуваа буюу 9.4 хувиар нэмэгджээ.