Пэн Лиюань, Винни Бяньима болон Соломон нартай уулзав
2024-07-12 09:46:53
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүрьеэ, ДОХ-оос сэргийлэх элч Пэн Лиюань долдугаар сарын 11-нд Бээжинд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын ДОХ-ын эсрэг нэгдсэн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Винни Бяньима болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирлын туслах Соломон нартай уулзав. 

Пэн Лиюань хэлэхдээ, ДОХ, сүрьеэгийн тахлыг таслан зогсоох нь хүн төрөлхтний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах, дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. НҮБ-ын ДОХ-ын эсрэг нэгдсэн хөтөлбөрийн газар, ДЭМБ холбогдох чиглэлээр идэвхтэй, баялаг үр дүнтэй ажил хийсээр ирсэн гэжээ. Тэрээр Хятад улсын ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга туршлагыг танилцуулаад, элчийн хувиар үүрэг хариуцлагаа үргэлжлүүлэн гүйцэтгэж, дэлхийн ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ажилд илүү их хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Винни Бяньима, Соломон нар сүрьеэ, ДОХ-ын эсрэг тэмцэл, эрүүл мэндийн салбарын хөгжилд Хятадын засгийн газар болон ард түмний гаргасан нааштай ололт амжилтыг өндрөөр үнэлж, ДЭМБ-ын сүрьеэ, ДОХ-ын эсрэг элчээр ажиллаж байх хугацаандаа Пэн Лиюаний оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлэн сайшаав. Мөн дэлхийн эрүүл мэндийн үйлсийн тасралтгүй хөгжил, ахиц дэвшилд тус дөхөм үзүүлж, улс орнуудын ард түмэнд үр өнөөж хүртээхийн тулд Хятадын холбогдох салбартай хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.