Хятад Нидерландын ГХЯ-ны сайд нар утсаар яржээ
2024-07-12 11:13:17
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 11-нд Хятад улсын ГХЯ-ны сайд Ван И Нидерландын шинээр томилогдсон ГХЯ-ны сайд Каспар Фельдкамптай утсаар ярилаа. 

Ван И хэлэхдээ, Хятад Нидерландын нээлттэй, ажил хэрэгч иж бүрэн түншийн харилцаа тогтвортой хөгжиж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгч, улмаар бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Хятадын тал Нидерландын шинэ засгийн газартай ойр дотно харилцаа тогтоож, талын яриа хэлэлцээ, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэхэд бэлэн байна. Европын тал Хятадын тухай зөв үзэл ойлголттой байхын тулд Нидерландын тал түлхэц өгч, улмаар Хятад Европын эрүүл тогтвортой харилцааг хадгалахад бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ. 

Ван И цааш нь хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд НАТО-гийн Вашингтоны дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадыг ямар ч үндэслэлгүйгээр буруушаасан хэргийг Хятадын тал хүлээн зөвшөөрөхгүй. Энх тайван, аюулгүй байдлын асуудлаар Хятад улс дэлхийд хамгийн шилдэг рекордтой томоохон гүрэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүчин хэвээр юм. 

Каспар Фельдкамп хэлэхдээ, Хятад улс дэлхийн үйл хэрэгт маш чухал үүрэг гүйцэтгэж байна, мөн Нидерландын Ази дахь хамгийн чухал худалдааны түнш юм. Иймд хоёр тал, олон талт зэрэг өргөн хүрээний асуудлаар харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь зүйтэй. Өнөөгийн олон улсын ээдрээ будлиантай нөхцөл байдалд Хятадтай зайгаа барих гэсэн санаачилгыг Нидерландын тал дэмжихгүй. Бид Хятадын талтай харилцаа холбоогоо хадгалж, эрүүл тогтвортой хоёр орны харилцааг хадгалахыг хүсэж байна. Европ Хятадын санал зөрөлдөөн нь Нидерланд, Хятадын хамтын ажиллагааг нөлөөлөх ёсгүй. Европ, Хятадын харилцааг бүтээлчээр хөгжүүлэхийг Нидерланд дэмжиж байна гэжээ.