Дмитрий Песков: Герман, Америк, Франц, Их Британи Украины мөргөлдөөнд хөндлөнгийн оролцоо хийж байна
2024-07-12 10:33:12
Share
Share this with Close
youtube WeChat

Германд алсын тусгалтай зэвсгийн системийг байрлуулах төлөвлөгөөг Пентагон зарласан нь маш зөв шийдвэр гэж тухайн нутгийн цагаар 7-р сарын 11-нд Германы канцлер Олаф Шольц мэдэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, Герман, Америк, Франц, Их Британи Украины мөргөлдөөнд шууд хөндлөнгөөс оролцож байна. Хүйтэн дайны үеийн зөрчил мөргөлдөөний төлөв байдал дахин ажиглагдаж байна, тэдний хийж буй эдгээр үйлдэл нь Оросод дарамт үзүүлж, Оросыг байлдааны талбарт ялагдахыг хүсэж байна гэжээ. 

Америк, Герман энэ сарын 10-нд хамтарсан мэдэгдэл нийтлээ. Уг мэдэгдэлд зааснаар, Америк 2026 оноос эхлэн үе шаттайгаар Германд "Стандарт-6" пуужин, "Томагавк" пуужин, мөн одоогоор судлан хөгжүүлж буй хэт авианы зэвсэг зэрэг алсын тусгалтай зэвсэг, системийг байрлуулна гэлээ. Эдгээр зэвсгийн хүч нь Европт одоогоор байршуулж буй бүх төрлийн зэвсгийн системээс хамаагүй давсан хүчин чадалтай гэжээ.