Арга зөв бол хагас хүчин чармайлтаар хоёр дахин үр дүнд хүрэх болно
2024-07-12 16:05:24
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 5-р сарын 23-нд Шаньдүн мужийн төв Жинань хотод өөрчлөлт шинэчлэлийн тухай аж ахуйн нэгжийн эзэд болон мэргэжилтнүүдийн уулзалт болсон байна. Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал болох гэж байгаа үеэр, мөн өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг цаашид ахиулж байгаа энэ үед Ши Жиньпин дарга Шаньдүнд мужид ажиллаж, уг уулзалтыг зохион байгуулсан байна. Ши Жиньпин дарга өөрчлөлт шинэчлэлийн тухай ярихдаа: "Шинэчлэл бол хуучнаа эвдэж, шинийг бий болгох явдал бөгөөд аргыг нь олбол хагас хүчин чармайлтаар хоёр дахин үр дүнд хүрэх болно" гэжээ.

"Аргыг нь олбол хагас хүчин чармайлтаар хоёр дахин үр дүнд хүрэх болно" гэдэг үгийг 2200 жилийн өмнөх Күнзийн сургаалын төлөөллийн нэг Менз хэлсэн байдаг. Санаа бодол нь гарах замыг шийдэж, арга бодлого нь үр дүнд нөлөөлдөг гэсэн утгатай үг болно.

Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх практик үйл явцын үеэр Ши Жиньпин дарга өөрчлөлт шинэчлэлийн зүй тогтлыг баримталж, судалгаа шинжилгээ хийж, диалектик материализм аргаар бодит асуудлыг зохицуулж, шинэ цаг эриний Хятад улсыг удирдан өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх агуу практикийг эхлүүлсэн байна.

"Хэсэг хүмүүсийг эхлээд баян чинээлэг болгох"-оос "шатрын хөлөг"-д анхаарлаа хандуулсан нь

1978 онд болсон Хятадын Коммунист Намын 11 дэх удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар Хятад улс өөрчлөлт шинэчлэл хийж, нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлж эхэлснээс Дэн Сяопиний үзэл баримтлалын дагуу Хятад улс "хэсэг хүмүүс, зарим бүс нутаг эхлэн баяжиж, дараа нь баян чинээлэг болсон хүмүүс, газар нутаг ядуу хүмүүс, хоцронгуй бүс нутгийг дайчлан хөгжүүлж, хамтаар хөгжихийг алхам дараатай биелүүлэх” бодлого хэрэгжүүлсэн байна. Уг бодлого улс ардын эдийн засгийн хөгжлийг үр ашигтай дайчилж чадсан байна.

"Хэсэг хүмүүсийг эхлээд баяжуулах" бодлого нь тухайн үеийн Хятадын нийгмийн үйлдвэрлэлийн тэнцвэргүй хөгжлийг тусгасан байна. Уг бодлогыг Хятадын Коммунист намын 12-15-р их хурал тасралтгүй сайжирсны улмаар уг үзэл баримтлал Дэн Сяопиний Хятадын онцлогтой социализм онолын чухал агуулга болсон байна. Хятадын Коммунист Намын Төв Хорооны чухал чухал бичиг баримтууд энэ бодлогын ач холбогдлыг удаа дараа нотолж, чухалчилж байлаа. Өнгөрөгч зууны 80-аад оны өмнө хойнох Хятад улсыг харьцуулж үзвэл, мөн өнөөгийн Хятад улсын талаарх гадаадын хүмүүсийн үнэлгээ, Хятадын олон улсын үйл хэрэг дэх байр суурь, Хятад иргэдийн орлого хадгаламж, хүнсний хэрэглээнээс бид хялбархнаар эерэг дүгнэлт хийж чадна.

Ихэнх хүмүүс, тэр дундаа олон хятадууд "хэсэг хүмүүс эхлээд баяжих" гэсэн бодлогыг л санаж байгаа, үнэндээ "хамтын хөгжил" бол социализмын үндсэн зарчим юм. Дэн Сяопин "Социализмын хамгийн том давуу тал бол хамтаар хөгжих, энэ нь социализмын үндсэн чанарыг мөн" гэж олон удаа онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ нь шинэ эрин үеийн Хятад хүмүүс Хятадын онцлогтой модернизацийг биелүүлэх хамгийн илт онцлог бол нийт иргэд хамтаар цэцэглэн хөгжсөн орчин үеийг байгуулах явдал болно. Энэ нь Ши Жиньпин даргын санаачилсан өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх зорилт юм.

Энэ зорилгодоо хүрэхийн тулд Ши Жиньпин дарга "шатрын хөлөг" уруу анхаарлаа хандуулан төлөвлөлт хийжээ. Бүрэн бүтэн байдал, зохицуулалттай байх нь түүний шатар өрөх чухал алхам бөгөөд Ши Жиньпиний өөрчлөлт шинэчлэлийн “уран нүүдэл”-ийн гол хэсэг юм. Энэ нь бүс нутгийн хөгжлийн жигд бус асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой. Хятад улс өргөн уудам газар нутагтай, олон хүн амтай, бүс нутгуудын байгалийн нөөц баялаг харилцан адилгүй байгаа зэрэг нь дэлхийд ч ховор тохиолдол юм. "Тэнцвэргүй байдал нь нийтлэг зүйл бөгөөд хөгжлийн дунд харьцангуй тэнцвэртэй байдлыг хангах ёстой. Энэ бол бүс нутгийн зохицонгуй хөгжлийн диалектик юм гэж Ши Жиньпин дага үзэж, Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг бүс нутгийг уялдуулан хөгжүүлэхийг төлөвлөж, хөгжүүлсэн. Мөн Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх, Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүсийг байгуулах, Хөх мөрний бэлчрийг цогцоор нь хөгжүүлэх, Шар мөрний сав газрын экологийг хамгаалах зэрэг бүс нутгийн хөгжлийн том том стратегийг төлөвлөн байршуулсан байна. Үүний зэрэгцээ баруун бүсийг хөгжүүлэх, зүүн хойд бүсийг иж бүрэн сэргээн хөгжүүлэх, төвийн бүсийг чансаатай хөгжүүлэх, зүүн бүсийн орчин үеийн шинэчлэлийг эрчимтэй хийх зэрэг бүсчилсэн хөгжлийн стратегийг хэрэгжүүлсэн байна. Ши Жиньпин энэ аргачлалыг тайлбарлахдаа: "Чулууг тэмтэрч гол гатлах" ба дээд давхаргын дизайныг сайтар хийж, туршиц цэгийг эхлүүлэн хийж, цогцоор нь ахиулахыг хослуулан өөрчлөлт шинэчлэлийн шийдвэр гаргах болон хууль тогтоох үйл ажиллагааг уялдуулах хэрэгтэй" гэсэн байна.

"Шатрын хөлөг"-д анхаарлаа хандуулж, системийн нэгдмэл байдалд анхаарч, бүх талыг анхаарч, системтэй үзэл баримтлалаар ажлаа ахиулах нь Ши Жиньпиний шинэчлэлийн "уран нүүдэл"-ийн бас нэг арга юм. 2021 оны Бүх Хятадын хоёр чуулганы үеэр Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов. Экологи, байгаль орчныг нөхөн сэргээх тухайд Ши Жиньпин хэлэхдээ “Уул ус, ой мод, нуур цөөрөм, бэлчээр өвс, элсийг системтэй засан сайжруулах хэрэгтэй. Энд “элс” гэдэг үгийг нэмэх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг.

Чухамхүү энэ “элс” гэдэг үг гүн гүнзгий утга учиртай. Улс үндэстний тогтвортой хөгжилтэй холбоотой экологи, байгаль орчны засан сайжруулахад системчилсэн үзэл баримтлалаар ахиулах хэрэгтэй гэж тэрээр үзсэн байна. Байгаль орчныг засан сайжруулахад ингэж хандаж байгаа тул өөрчлөлт шинэчлэлд ч ингэж л хандах болно.

Ши Жиньпин хэлэхдээ, “өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэхэд олон салбарын өөрчлөлт шинэчлэлийг нэгдэлтэй, цогцоор, системтэй хийх ёстой" гэжээ.