Америкийн талаас Хятад улс Оросын батлан хамгаалах салбарыг дэмжиж байна гэсэн ташаа мэдээлэл тарааж байна
2024-07-12 10:29:40
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн үгтэй холбогдуулан 7-р сарын 11-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линьжянь хэлэхдээ, Америкийн тал ямар ч нотолгоо баримтгүй нөхцөлд Хятад улс Оросын батлан хамгаалах салбарыг дэмжиж байна гэсэн ташаа мэдээлэл тарааж байгааг Хятад улс эрс эсэргүүцэж байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, Украины хямрал анх эхлэх үеэс Хятад улс ОХУ-д цэргийн дэмжлэг үзүүлж байна гэж Америкийн тал цуурхал тааж байсан. Гэхдээ тэд өнөөг хүртэл ямар ч нотлох баримт олоогүй бөгөөд Америкийн цэргийн албан тушаалтан ч Хятад улс Оросод ямар нэгэн цэргийн тусламж үзүүлж байгаагүйг хүлээн зөвшөөрч байна. 

Тоо баримтад харуулснаар, Оросын импортоор оруулж буй зэвсгийн эд анги болон давхар хэрэглээний эд ангиудын 60 гаруй хувийг Америк зэрэг барууны орнууд хангаж байна, Украины устгасан Оросын техник хэрэгслийн гол хэсгүүдийн 95 хувийг мөн барууны орнуудаас хангаж, улмаар Орост үйлдвэрлэсэн зэвсгийн 72 хувийн эд ангийг Америкийн компани нийлүүлж байна гэлээ. 

Америк, холбоотон орнуудтайгаа өнөөг хүртэл Оростой худалдаа хийсээр байгаа, өнгөрсөн онд Оростой хийсэн худалдааны хэмжээ 130 гаруй тэрбум ам.долларт хүрч, Оросын гадаад худалдааны 18 хувийг эзэлсэн байна. Яг үнэндээ дэлхийн ихэнх орнууд Оросын эсрэг хориг тавих арга хэмжээнд оролцоогүй, Оростой хийж буй худалдаагаа тасалдуулаагүй юм. Иймд Америкийн тал уг асуудлаар зөвхөн Хятадыг бодож олоод байна.