Парисын олимпод оролцох Хятадын спортын төлөөлөгчдийн багийг байгууллаа
2024-07-13 15:11:32
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 7-р сарын 13-ны өдрийн 10 цагт, Парисын олимпийн наадамд оролцох Хятадын спортын төлөөлөгчдийн багийг байгуулах дайчлалтын хурал Бээжинд болов.

Төлөөлөгчдийн баг нийт 716 хүний бүрэлдэхүүнтэй байгаагаас 405 нь тамирчин юм. Үүнд эрэгтэй 136, эмэгтэй 269 тамирчин байна. Төлөөлөгчдийн баг тамирчдын дундаж нас 25, хамгийн ахмад нь 37, хамгийн бага нь 11 настай.

Монгол, Хотон, Төвөд, Уйгур, Мяо, Жуан, Солонгос, Манж, Дун, Бай, Тужя, Казак зэрэг 12 үндэстний цөөнхийн нийт 26 үндэстний цөөнхийн тамирчин оролцоно.

Төлөөлөгчдийн багийн ажилтнуудад Серби, Испани, Итали зэрэг 17 улс орон, бүс нутгаас ирсэн гадаадын ажилтан нийт 42 байгаагаас 34 нь гадаад иргэншилтэй дасгалжуулагч юм.