АНУ "Төвөдтэй холбоотой хуулийн төсөл" гэгчийг баталсантай холбоотой мэдэгдэл гаргав
2024-07-13 17:33:16
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ “Төвөдтэй холбоотой хуулийн төсөл” гэгчээ албаар батлан гарын үсэг зурсантай холбоотойгоор Долдугаар сарын 13-нд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Гадаад харилцааны хороо мэдэгдэл гаргав. 

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, орон нутгийн цагаар долдугаар сарын 12-нд АНУ нь БНХАУ-ын хатуу эсэргүүцэл илэрхийлж, төв чангаар харилцсаныг үл тоомсорлон, “Төвөдтэй холбоотой хуулийн төсөл” гэгчээ албаар батлан гарын үсэг зурсан байна. Энэ нь АНУ-ын засгийн газрын баримталсаар ирсэн байр суурь болон амлалтаас зөрчиж байгаа бөгөөд олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн зарчмаас зөрчин, БНХАУ-ын дотоод засагт хөндлөнгөөс ноцтой оролцон, БНХАУ-ын ашиг сонирхлыг ноцтой хохироон, “Төвөдийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах хүчинд ноцтой буруу дохио өгч байна. БХАТИХ үүнийг эрс эсэргүүцэж, хатуу зэмлэн буруушааж байна гэжээ.

Мэдэгдэлд, Төвөд бол эртнээсээ БНХАУ-ын дархан нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. Төвөдийн үйл хэрэг бол цөмөөрөө БНХАУ-ын дотоод засаглалын асуудал, гаднын ямарваа хүчин хөндлөнгийн оролцоо хийхийг хүлээн зөвшөөрөхгүй. Энх тайвнаар чөлөөлснөөс хойш Төвөдөд ардчиллын шинэчлэлт хийж, өдгөө Төвөдийн олон үндэстний ард түмэн эв нэгтэй зүтгэж, ядуурлаас бүрмөсөн гаргаж, нийгмийн байдал улам тогтвортой, эдийн засаг соёл улам цэцэглэн хөгжиж, экологийн орчин улам сайжран, ард түмний амьдрал улам аз жаргалтай болж байна гэжээ. 

Төвөдийн ард түмний аз жаргалтай амьдралыг хориглох гэсэн ямарваа хүчний оролдлого зорилгодоо хүрч чадахгүй бөгөөд Төвөдийг замбараагүй болгох замаар БНХАУ-ыг дарах гэсэн оролдлого бүтэхгүй нь зайлшгүй юм гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Уг мэдэгдэлд, Төвөд бол БНХАУ-ын нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, “Төвөдийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүй гэсэн амлалтаа АНУ чанга сахихыг бид шаардаж байна. АНУ хэрэв холбогдох хуулийн төслөө хэрэгжүүлэх гэж баримтлах юм бол БНХАУ хуулийн дагуу шуурхай бодлого хэрэгжүүлэн, өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо шуурхай хамгаалах болно гэж тэмдэглэжээ.