Эко машины борлуулалт ихээр нэмэгдэж байна
2024-07-13 15:38:59
Share
Share this with Close
youtube WeChat

Авто машины үйлдвэрлэлийн салбар бол Хятадын эдийн засгийн стратегийн тулгуур үйлдвэрлэл мөн. Хятад улс шинэчлэлтийн замаар шинэ эрчим хүчний авто машины үйлдвэрлэлийг шинэ амжилтад хүргэж байна хэмээн Аж үйлдвэр мэдээлэлжүүлтийн яамны холбогдох хариуцлагатай хүн 12-ны өдөр Шанхай хотноо хэлэв.

Мөн өдөр Шанхай хотод болсон 2024 оны Хятадын авто машины форум дээр Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны орлогч сайд Шинь Гүөбинь хэлэхдээ, энэ оны эхний хагаст Хятадын авто машины үйлдвэрлэлийн салбар тогтвортой хөгжсөн бөгөөд гурван талын амжилтад хүрсэн. Тухайлбал: Авто машины борлуулалтын хэмжээ 14 сая 47 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1 хувиар нэмэгдсэн дүн юм. Шинэ эрчим хүчний авто машины борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.1 хувиар нэмэгдэж, шинэ авто машины нийт борлуулалтын хэмжээний 35.2 хувийг эзэллээ. Үүний зэрэгцээ 20 хотод авто машин, авто зам, үүлэн удирдлагын цогцолбор туршин ажиллуулж, ухаалаг хөгжлийн шинэ замналыг эхлүүлсэн гэжээ.