НАТО-гийн "Вашингтоны дээд хэмжээний уулзалтын тунхаглал"-ыг БНАСАУ буруушаав
2024-07-13 15:21:10
Share
Share this with Close
youtube WeChat

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 13-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 12-ны өдөр мэдэгдэл гаргаж, НАТО-гийн саяхан нийтэлсэн "Вашингтоны дээд хэмжээний уулзалтын тунхаглал"-ыг "хамгийн хатуугаар зэмлэн буруушааж, эсэргүүцэж байна" гэсэн бөгөөд АНУ болон НАТО дэлхийн энх тайван, аюулгүй байдалд "хамгийн ноцтой аюул заналхийлэл" учруулж байгааг уг тунхаглал нотолж байна гэжээ.

Мэдээлэлд тэмдэглэснээр, "Вашингтоны дээд хэмжээний уулзалтын тунхаглал" бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс орнуудын хууль ёсны эрхийг зориудаар зөрчиж буй хууль бус баримт бичиг, түүнчлэн дэлхийн хэмжээнд "шинэ хүйтэн дайн" болон цэргийн сөргөлдөөнийг өдөөн хөөрөгдсөн сөргөлдөөний шинжтэй хөтөлбөр гэж БНАСАУ-ын тал тодорхойлж байна гэжээ.

Мэдэгдэлд, АНУ цэргийн эвслээ өргөжүүлж буй нь бүс нутгийн энх тайванд ноцтой заналхийлж, олон улсын аюулгүй байдлын орчныг туйлын ихээр дордуулж, улаамр дэлхий дахины зэвсэглэлийн хөөцөлдөөнийг өдөөж буй "гол хорт эх үүсвэр" юм. АНУ-ын хөөцөлдөж буй НАТО-гийн "даяаршил"-ын стратеги нь дэлхийн дайны эрсдэлийг зайлшгүй хүндрүүлэх болно гэж тэмдэглэжээ.

"Тусгаар тогтнолыг хүндэтгэх, бие биенийхээ дотоод засаглалд хөндлөнгөөс үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх зэрэг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын эрх зүйн зарчмуудыг АНУ бүдүүлгээр зөрчиж, бусад орны бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлыг ноцтойгоор хохироож, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг тасралтгүй эвдэж байна" гэж уг нийтлэлд зэмлэн буруушаасан байна.