Хэрэв Америк өөрийн санаагаар зөрүүдэлбэл Хятад улс үр дүнтэй арга хэмжээ авна
2024-07-13 17:20:58
Share
Share this with Close
youtube WeChat

7 дугаар сарын 13-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын тал "Төвөд Хятадын маргааныг зохицуулахад тус дөхөм үзүүлэх тухай хуулийн төсөл" гэгчид гарын үсэг зурсантай холбогдуулан сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: "Төвөд Хятадын маргааныг зохицуулахад тус дөхөм үзүүлэх тухай хуулийн төсөл" гэгч нь Америкийн засгийн газрын баримталсаар ирсэн байр суурь, амлалтаас няцаж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг зөрчиж, Хятад улсын дотоод засаглалд бүдүүлгээр хөндлөнгийн оролцоо хийж, Хятадын талын эрх ашгийг ноцтойгоор хохироож, "Төвөдийг тусгаар тогтнуулах" хүчинд ноцтой буруу дохио өгч байна. Үүнийг Хятад улс эрс эсэргүүцэж байгаа бөгөөд АНУ-д хандан хатуу байр суурь илэрхийлсэн юм.

Төвөд бол эрт дээр үеэсээ Хятадын нэг хэсэг байсаар ирсэн. Төвөдийн үйл хэрэг бол бүрмөсөн Хятадын дотоод хэрэг бөгөөд гадны хөндлөнгийн оролцоог зөвшөөрөхгүй. Эдүгээ Төвөдийн нийгмийн ерөнхий байдал энх тайван, эв найрамдалтай байж, эдийн засаг үргэлжлэн сайжирч, иргэдийн амьдрал, сайн сайхан байдал үр дүнтэй баталгаажиж, урт хугацааны тогтвортой байдал, өндөр чанартай хөгжлийн шинэ төлөв байдлыг тасралтгүй бүтээсээр байна. Төвөдийг үймүүлэх замаар Хятад улсыг хязгаарлан дарамтлах гэсэн хэн хүн, ямарваа хүчний оролдлого хэзээ ч бүтэхгүй.

Төвөд бол Хятад улсын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн, "Төвөдийг тусгаар тогтнуулах"-ыг дэмжихгүй гэсэн амлалтаа бодит үйл ажиллагаагаараа журамлан сахиж,  дээр дурдсан хуулийн төслийг хэрэгжүүлж болохгүйг бид АНУ-д шаардаж байна. Хэрэв Америк өөрийн санаагаараа зөрүүдлэх юм бол Хятад улс өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тууштай хамгаалахын тулд шийдэмгий, үр дүнтэй арга хэмжээ авах болно гэв.