Гадаадын хөрөнгө оруулалттай нийт 26870 шинэ аж ахуйн нэгж байгуулагджээ
2024-07-13 15:17:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамнаас мэдээлснээр, энэ оны эхний хагаст Хятад улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 26870 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.2 хувь өссөн дүн юм.

Салбаруудын хувьд: Аж үйлдвэрүүдийн бодитоор ашигласан гадаадын хөрөнгө 141 тэрбум 860 сая юань болж, Хятад улсын бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн 28.4 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.4 нэгжээр нэмэгджээ.

Дэвшилтэт технологийн аж үйлдвэрийн салбарын ботидоор ашигласан гадаадын хөрөнгө 63 тэрбум 750 сая юань болсон нь Хятадын улсын бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн 12.8 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 нэгжээр нэмэгджээ.

Эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл үйлдвэрлэлийн салбар, мэргэжлийн технологийн үйлчилгээний салбарт бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ 87.5 хувь, 43.4 хувиар тус тус өссөн байна.

Гарал үүслийн хувьд, Герман, Сингапур улсаас Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт тус тус 18.1 хувь, 10.5 хувиар өсчээ.