Синьхуа агентлагийн мэдээ: Солонгосын төв цахилгааны мэдээний агентлагийн 13-нд мэдээлснээр, АНУ болон БНСУ саяхан “Солонгосын хойг дахь цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх ба цөмийн үйл ажиллагааны тухай удирдамж ”-д гарын үсэг зурсантай холбогдуулан, БНАСАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр мэдэгдэл гаргаж, “Эрс эсэргүүцэн, зэмлэн буруушааж байна” гэсэн бөгөөд “БНАСАУ-ын цэрэг арми эрч хүчтэй хандлагаар цөмийн дайныг хориглон, үндэсний аюулгүй байдлаа шуурхай хамгаална” гэжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, АНУ болон БНСУ нь НАТО-гийн Вашингтон дахь дээд хэмжээний уулзалтын үед уг баримт бичигт гарын үсэг зурсан нь АНУ-ын цөмийн дайны хүч болон БНСУ-ын байнгын цэргийн хүчийг нэгтгэх аргаар БНАСАУ-д чиглүүлсэн цөмийн дайны бэлтгэлээ хангахыг оролдож байгаа хэрэг юм. АНУ болон БНСУ-ын уг үйлдэл нь “Бүс нутгийн цэрэг армийн хурцадмал байдлыг туйлд нь хүргэж байгаа” гэжээ.
Мэдэгдэлд цааш нь тэмдэглэхдээ, дайсагнах хүчний цөмийн аюул заналхийлэл нь бүс нутгийн аюулгүй байдлын орчныг туйлаар хохироосон тул бодит нөхцөл байдлаас шалтгаалан, БНАСАУ илүү эрч хүчтэй хандлагаар цөмийн дайныг хориглон, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах шаардлагатай байна гэжээ.