Д.Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр буудсан этгээдийн нэрийг тогтоожээ
2024-07-14 15:10:46
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7 дугаар сарын 13-ны орой, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ерөнхийлөгч асан Д.Трампын сурталчилгааны цуглааны талбайд гарсан гал нээсэн хэрэгт холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Буудлагын зорилго, өөр хэн хүн оролцсон эсэхийг тогтоох нь нэн тэргүүний зорилт гэж хэвлэлийн бага хуралд дурджээ. Эхний шатны мэдээллээс харахад, Д.Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр буудсан хэргийн сэжигтэн этгээд бол Пенсильвани муж улсын 20 орчим настай эрэгтэй байв.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо буудсан этгээдийг Пенсильвани муж улсын Бетел Парк хотын оршин суугч 20 настай Томас Мэттью Крукс үйлдсэн болохыг баталжээ.

Пенсильвани муж улсын албаныхны мэдээлснээр, Д.Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр буудсан хэрэг гарсны дараа одоогоор "ямар ч аюул заналхийлэл" байхгүй гэжээ.