ДХБ-д мэргэжилтний хэсэг байгуулах санал дэвшүүлэв
2024-07-15 19:20:38
Share
Share this with Close
youtube WeChat

7 дугаар сарын 15-нд, Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч ДХБ-ын АНУ-ын эсрэг Инфляцийг бууруулах тухай хуулийн маргаантай асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

Хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа: Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлийн хөгжил нь дэлхийн эрчим хүчний ногоон өөрчлөлт, цаг уурын өөрчлөлтийг зохицуулахад чухал хувь нэмэр оруулсан. Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлийн хөгжлийн эрх ашгийг хамгаалахын тулд, 3-р сарын 26-нд, Хятад улс нь АНУ-ын "Инфляцийг бууруулах тухай хууль" дахь шинэ эрчим хүчний автомашины нөхөн олговор болон бусад арга хэмжээний асуудлыг ДХБ-ын маргаан зохицуулах механизмийн дагуу шийдвэрлэх санал гаргасан. Гэтэл АНУ Хятадтай зөвшилцөж шийдэлд хүрч чадаагүй тул 7 дугаар сарын 15-нд Хятад улс ДХБ-д мэргэжилтний хэсэг байгуулах хүсэлт гарсан юм.

АНУ-ын "Инфляцийг бууруулах тухай хууль" нь АНУ зэрэг тодорхой бүс нутгуудын бүтээгдэхүүнийг нөхөн олговор олгох урьдач сонголт  болгож, Хятад улс зэрэг ДХБ-ын бусад гишүүн орнуудын бүтээгдэхүүнийг үл хамруулж, зориудаар худалдааны саад тотгор бий болгож, ногоон эрчим хүчний өөрчлөлтийн зардлыг нэмэгдүүлж байна. Хятад улс гомдол гаргах процессыг тууштай ахиулж, ДХБ-аар гол болгосон олон талт худалдааны тогтолцооны эрх мэдэл, үр нөлөөг хамгаалах бодит арга хэмжээ авч, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах олон улсын хамтын хүчин чармайлтыг хамгаалах болно.

ДХБ-ын гишүүн орнууд аж үйлдвэрийн нөхөн олговорыг ДХБ-ын дүрэмд нийцүүлэн хэрэгжүүлж, ногоон эрчим хүчний өөрчлөлтийг дэмжиж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах ёстой гэдэгтэй Хятад улс санал нэг байна. ДХБ-ын дүрэм журмыг даган мөрдөж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аж үйлдвэрийн бодлогыг урвуулан ашиглахаа зогсоохыг АНУ-д дахин шаардаж байна гэв.