Чюши сэтгүүл маргаашийн дугаартаа Ши Жиньпиний өгүүллийг нийтэлнэ
2024-07-15 16:14:07
Share
Share this with Close
youtube WeChat

Маргааш, долдугаар сарын 16-ны өдөр хэвлэгдэх "Чюши" сэтгүүлийн 14 дэх дугаарт ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Өөртөө итгэл үнэмшилтэй байхыг баримтлах нь" гарчигтай чухал өгүүллийг нийтэлнэ. Энэ өгүүлэлд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний 2013 оны 1-р сараас 2024 оны 3-р сарын хооронд хэлсэн чухал үгсийг тэмдэглэсэн юм. 

Уг өгүүлэлд, Хятадын ард түмэн, үндэстнүүд ойр үед туулсан хүнд хэцүү цаг үеэс сэргэн мандалтын гэрэлт ирээдүй рүү шилжсэн үйл явцыг онцолсон байна. ХКН-ын 100 жилийн амжилтын төлөөх тэмцэлийн хувьд, нам нь ард түмнээ удирдан бие даан эрэл хайгуул хийсний үр дүнд бий болсон тэмцлийн зам, мөн Марксизмын үзлийн Хятад дахь ололт амжилт нь Хятадын коммунистууд өөрсдийн хүчин чадалдаа тулгуурлан бий болгосон хөгжлийн зам юм. Үүний үндсэн утга санаа нь Хятадын асуудлыг Хятадын үндэсний нөхцөл байдалд тулгуурлан шийдвэрлэх ёстой бөгөөд Хятадууд өөрсдөө хариулах ёстой гэдгийг өгүүлжээ.