Хятадад 144 цагийн дотор визгүй зорчих бодлого 37 боомтод хэрэгжиж байна
2024-07-15 11:21:39
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Цагаачлалын үндэсний газар өнөөдөр, 15-ны өдөр мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, Жэнжөү хотын Шиньжэн олон улсын нисэх онгоцны буудал, Лижянгийн Сань-И олон улсын нисэх онгоцны буудал болон Мөхань төмөр замын боомт зэрэг гурван шинээр нэмэгдсэн боомтуудыг 144 цагийн дотор дамжин өнгөрөх зорчигчид визгүй зорчиж болно. Одоогийн байдлаар, Хятадын 144 цагийн турш визгүй зорчих бодлогыг 37 боомтод хэрэгжүүлээд байна.

Холбогдох бодлогын дагуу, Америк, Канад, Их Британи зэрэг 54 улсын иргэд дээрх боомтуудаар гуравдагч орон руу дамжин өнгөрөхдөө 144 цагийн дотор хүчинтэй олон улсын аялалын бичиг баримт, баталгаажуулсан өдөр хугацаа, суудлын дугаар бүхий холбогдох тийзтэй байх хэрэгтэй бөгөөд визгүй зорчих тогтсон бүсэд 144 цагаас илүүгүй хугацаанд аялал жуулчлал, бизнес худалдаа, айлчлал, гэр бүлийн уулзалт зэрэг богино хугацааны үйл ажиллагаа явуулах боломжтой юм байна.