Хятадын аж ахуйн нэгж, бүтээгдэхүүнүүд олимпийн наадмын хамтран ажиллагч болж байна
2024-07-15 09:25:00
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс бямба гарагт Парисын олимпийн наадамд оролцох 716 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдөө тодрууллаа. Тэмцээнд оролцохоор Хятадын 400 гаруй тамирчин Парист төрөл бүрийн тэмцээнд оролцох болно. Дэлхийн хамгийн том спортын цуглаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүнийг Хятадын аж ахуйн нэгжүүд нийлүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын бүтээгдэхүүн, брэндүүд Олон улсын спортын томоохон арга хэмжээнд улам олноор хэрэглэгдэх боллоо. Парисын Олимпийн наадмын өмнө Хятадын брэндүүд 2024 оны Европын хөл бөмбөгийн тэмцээнд онцлох байр суурь эзэллээ. Ийм өсөлттэй байгаа нь Хятадын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар боловсруулах салбар төдийгүй бусад салбарт ч нэмэгдэж байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.

Долдугаар сарын 26-нд нээлтээ хийх Парисын олимпд Хятадын Алибаба групп болон Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Мэн Нью групп Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) шилдэг түншүүдийн тоонд орсон байна. Алибаба Групп үүлэн үйлчилгээний түншийн хувьд дэлхийн жишигт нийцсэн үүлэн дэд бүтэц, үйлчилгээгээр олимпийн наадмыг дэмжиж, тамирчид болон хөгжөөн дэмжигчдэд үйлчлэх болно гэж ОУОХ мэдэгдсэн байна.

Мэн Нью групп Coca-Cola-тай хамтран ажиллаж, Олимпийн хамгийн анхны хамтын ажиллагааны түнш Хятадын хэрэглээний аж ахуйн нэгж болсон байна.

Хятадын аж ахуйн нэгжүүд ОУОХ-той хамтран ажиллахаас гадна Хятадын тоног төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүнийг Парисын олимпын талбай заал, тэмцээнд ихээр ашиглах болсон байна. Спортын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч Тайшань спорт компани  ч олимпийн гол тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн нэг болсон юм.